[00:00.00]《Хамаг Монгол》
[00:44.86]Тува- Монгуш Саядаш:Оройдоо уул овоогоо залсан өвгөдийн
[00:52.16]Омголон цус нь зүрхэнд минь лугшин байхад
[00:59.75]Одод тэнгэрийн чин үнэн байдгийг зарлан дуулгаж
[01:07.80]Орчлонгоор нэг Монгол гэж орилмоор байна
[01:15.11]
[01:18.55]Халимаг- Шараев Дима:Энхэр нарнаас галаа тасдсан малчдын
[01:26.55]Элбэрэл хайр нь элгэнд минь шимшрэн байхад
[01:33.69]Эцэг тэнгэрийн чин үнэн байдгийг хайлан дуулаад
[01:41.09]Энэхэн замбуугаар нэг Монгол гэж дуурсгамаар байна
[01:47.91]Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна
[02:02.95]Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
[02:15.41]
[02:37.36]Буриад- Чингис Раднаев:Дээлэндээ ухаан шившин шингээсэн нүүдэлчидийн
[02:45.20]Дэврүүн омог зүрхэнд минь булиглан байхад
[02:52.29]Дээд тэнгэрийн чин үнэн байдгийг сонорт дуулгаж
[03:00.22]Дэлхийгээр нэг Монгол гэж бадармаар байна
[03:10.12]Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна
[03:25.24]Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
[03:39.38]
[03:43.62]Өвөр Монгол- Машбатын Баясгалан:Хайрандаа нутаг усаа өлгийдсөн мэргэдийн
[03:52.35]Халуун цус нь судсанд минь цохилон байхад
[03:59.67]Хаан тэнгэрийн чин үнэн байдгийг айлтган дуулгаж
[04:07.37]Хорвоогоор нэг Монгол гэж хашгирмаар байна
[04:14.06]Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна
[04:28.64]Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
[04:44.49]
[05:03.56]Монгол- Самандын Жавхлан:Морио агсаж дэлхийг номхруулсан баатруудын
[05:11.14]Мохошгүй домог ясанд минь шархиран байхад
[05:18.85]Мөнхтэнгэрийн чин үнэн байдгийг зарлиг болгож
[05:26.10]Магнаг ертөнцөөр нэг Монгол гэж уухайлмаар байна
[05:36.99]Дэлхий чи сонсооч Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна
[05:52.15]Дэлхий чи хараач Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна
[06:06.67]
[06:31.04]Хамаг Монголын үр сад омогшин дуулж байна